Бидний тухай

about us

Сайн байна уу? "Удвалын цэцгийн дэлгүүр" нь одоогоос найман жилийн өмнө С.Удвал охиныг минь төрдөг жил бид анх онлайн дэлгүүр нэртэйгээр байгуулагдаж байсан. Охиндоо зориулж цэцгийн дэлгүүрийнхээ нэрийг "Удвалын цэцгийн дэлгүүр" гэж нэрлэсэн. 2016 онд С.Удвал охин маань төрж яг тэр жил ээжтэйгээ бид хоёр хоёулаа ажилгүй, гэртээ байсан. Ээж маань тэр үед тэтгэвэрт гараад удаагүй байсан болохоор ургамал тариад түүнийгээ үржүүлээд үрсэлгээ хийгээд зардаг байсан. Ээжийн олж байгаа мөнгө, бизнес хөгжиж байгааг анзаараад бид машинтай цэцгээ хүргэдэг болсон. 5000 төгрөгийн цэцэг хүргэлт үнэгүй гэхээр хүмүүс маш их ханддаг байсан. Бие давхар бүсгүйгээс цэцэг авчихлаа гээд бас хөөрхөн бэлгэшээдэг байсан.

Илүү залуу хүүхдүүд ч юм уу, трэндээ дагамаар байдаг. Тийм болохоор охинтойгоо ярилцаад юу зарах талаар зөвлөгөө авдаг. 6 дугаар сарын 24-нд охины минь төрсөн өдөр болж, дэлгүүрийн ойн баяр болдог. Жилдээ нэг удаа бүх бараагаа 50 хувь хямдруулдаг. Яг тэр өдөр охин минь хүмүүст бас цэцэг бэлэглэдэг. Охиноо манай захирал байгаа юм аа гээд танилцуулаад явдаг, яваандаа өөрт нь хэрэгтэй байх гэж боддог.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл